Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах асуудлыг баталлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү төв нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдаас бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил авах, биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдад сургалт зохион байгуулахаас гадна биеийн тамир, спортоор хичээллэгч иргэд, олон нийт, тамирчдад спортын анагаах ухааны лавлагаа тусламж, спортын гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг амбулатори хэлбэрээр үзүүлэх юм.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн суурь болгож  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 онд 287.0 сая төгрөгийн нөхөн сэргээх эмчилгээний хамгийн дэвшилтэд тоног төхөөрөмж, 2019 онд 270.0 сая төгрөгөөр тамирчдын дээд, доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, биеийн баланс тодорхойлох гэх мэт судалгааны багаж, тоног төхөөрөмж, биомеханик, биеийн хөдөлгөөнд анализ хийдэг “Dartfish” программ сургалт дасгалжуулалтад нэвтрүүлжээ.

Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэмийн дулаан байна
Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэмийн дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц