УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын даргад гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр олонхийн саналаар Б.Батзориг гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн юм. Харин О.Баасанхүү гишүүн эсэргүүцэн, ганцаараа үг хэлсэн юм. Тэрээр:
"Үндсэн хууль дээр УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл одоо гурав дахь гишүүн нь явах гэж байна. Сонгууль хийгээд гишүүдээ 76 болгож нөхье гэтэл та бүхэн сонгуулиас бултсан, зугтсан. Сонгууль ч хийдэггүй, дээрээс нь нэмж хүмүүсээ алдаад байгаа нь УИХ-ыг дархлаагүй болгож байна. Тиймээс ядаж энэ хүнээ авч үлдье. Би энэ хүнийг гэм буруугүй гэж хэлэхгүй. Гэхдээ ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсан. Гэтэл ганц хүнээ явуулихаад, нөгөө 48 нь ичихгүй байна уу? АТГ-аас Б.Батзоригийг ноолоход амар гэж оролдож байна. Та бүхэн эсвэл хамтдаа өргөдлөө өг, үгүй бол энэ хүнээ үлдээгээд сонгиулаар дүнгээ тавья" гэсэн юм.