Өргөдлийн байнгын хорооноос Монголбанкнаас гаргасан хэрэглэээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хугацааг хойшлуулах талаар УИХ засгийн газар өгсөн үүрэг даалгавар төв банк арилжааны банкууд дунд шатандаа иргэдийн гар дээр хүрч үйлчилж ажиллаж чадахгүй байна гэсэн санал гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийж байна.мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Нийт зээлдэгчийн 90 хувь хэрэглээний зээл байна. Яагаад Төвбанкнаас гаргасан шийдвэр иргэдэд хүрч хэрэгжихгүй байгаа талаар арилжааны банкны ажилтнуудтай ярилцан тодрууллаа.
Зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн иргэдээс ирсэн гомдлуудыг дагуу нэг ойлголттой болгох зорилгоор төв банк болон арилжааны бүх банкуудын төлөөллийг байлгаж мэдээллийг сонслоо.
Хэрэглээний зээлийг гурван сараар сунгах, ипотекийн зээлийг хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэр хэрэгжихгүй доголдол гарсан шалтгаан нь эрхзүйн орчныг тодорхой болгож, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх журам, зөвлөмжийг Төв банк гаргах шаардлагатай байсан нь тодорхой болж байна.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэрийг дахин гаргасан. Энэ шийдвэр мөн адил өмнө шийдвэр шиг доголдолгүй байх талаар үүрэг өглөө.
Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Анарын хэлж байгаагаар хэрэглээний зээлийг хэрэгжүүлэхэд ямар зээлийг багтааж ойлгох талаар нэгдсэн мэдээлэл байхгүй тул тодорхой болгох шаардлагатайг хэлж байна. Тиймээс хэрэглээний зээлд цалин, тэтгэвэр, малчны, картын зээлүүд орно гэдгийг маш тодорхой болголоо. Мөн Монголбанкны гаргасан журам нь бүх банкуудад нэг өдөр, нэг цагт хүрч нэг ойлголтоор хэрэгжих хэрэгтэй байна.
Аливаа, торгууль, шимтгэл авахгүй байх шийдвэрийг ч банкууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, хэрэгжихгүй байсан асуудлыг бүгд нэг шийдвэрээр явна, хэрэгжүүлнэ гэдгийг Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Анар хэллээ гэв.