Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлгийг тусгаарлалтын журмаар ашиглахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд


Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжинд Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргажээ.

Яг одоо тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллаж байна. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байнаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна.

Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг нь 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.

Фитнессүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шат дараатай нээнэ
Фитнессүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шат дараатай нээнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.