Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй замын хөдөлгөөнд оролцсон Чингис хааныг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Иргэн Чингис хаан жолооны үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй замын хөдөлгөөнд оролцож буйгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Тодруулбал, түүнийг замын цагдаа зогсооход тэрбээр бичлэг хийж, "Жолооны үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, архи уугаагүй, хэдэн зөрчлөөр торгуулах байгаа юм" хэмээн бичлэг хийсэн. Тэгвэл энэ талаар ТЦА-наас тодруулахад "Энэ сарын 26-ны өдрийн 20.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Д.Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн Ч нь Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрх дуусгавар болсон /Тээвэрийн хэрэгсэл жолоодох эрхээ хуульд заасан үндэслэлээр хасуулсан/ үедээ автомашин жолоодсон зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн түр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно” гэж заасан. Иргэн та Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсхүл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОНО УУ хэмээлээ.

ЗГ: Орхон аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
ЗГ: Орхон аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.