АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
Түлхүүр мэдээлэл:
- Д.Трамп ДЭМБ-ын санхүүлжилтийг зогсоохыг үүрэг болгожээ.
- Д.Трамп ДЭМБ-ыг үндсэн үүргээ биелүүлээгүй гэж харж байгаа юм.
- АНУ ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаандаа ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох үүрэг өгчээ.Тэрээр ДЭМБ Ковид-19 халдварын дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахдаа үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп Ухань хотод анх вирус гарч ирэхэд дэгдэлтийг хангалттай хэмжээнд үнэлж чадаагүй гэж ДЭМБ-ыг буруутгаж байна.
Д.Трамп: ДЭМБ нөхцөл байдлыг бодитой үнэлж, Хятадад ил тод байдлыг шаардан эмнэлгийн шинжээчдийг оруулан эртнээс ажилласан бол дэгдэлтийн эх үүсвэр маш бага байх байсан. Ийм олон хүний үхлийг харахгүй байх боломж бидэнд байсан" хэмээн сэтгүүлчдийн өмнө хэлэв.
Мөн Ковид-19 халдвар Хятадад анх гарч ирснээс хойш буруу үйл ажиллагаа явуулж, халдварыг улам ихэсгэж тархах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгаж байгаа бөгөөд үүнд хариуцлага хүлээх ёстой гэжээ. Ноён Трамп өмнө нь ДЭМБ-ыг Хятадын шударга бус байдалд нөлөөтэй хэмээн буруутгаж байсан юм.
Д.Трамп: Дэлхийн олон мянган хүний амийг аврах, эдийн засгийн ноцтой хямралуудыг даван туулахад анхаарах ёстой атал Хятад улсын засгийн газрын үйл ажиллагааг хамгааллаа.
Америк бол ДЭМБ-ын гол санхүүжүүлэгч бөгөөд өнгөрсөн онд 400 сая ам.доллар буюу 316 сая фунт стерлинг олгосон юм. Тэрээр мэдэгдэл хийх үедээ "Америкийн өгөөмөр сэтгэлийг Ковид-19 тахлын дэгдэлт гарсан энэ үед хамгийн сайн ашиглах ёстой байсан юм." гэв.
Эх сурвалж: BBC
Орчуулсан Н.Мөнхзаяа