Түгжрэлийг шийдэх зорилготой Нийслэлээс санаачилсан LRT төслөөс үүдэж, МАН-ынхан хоёр хуваагдаад байна гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, уг төслийг Төсвийн байнгын хороогоор дэмжихгүй хэмээн унагаж, үүнээс үүдэж хотоос сонгогдсон 24 гишүүн чуулганы хуралдаандаа суухгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл уг төслийн асуудлыг АН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ тухай АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ "Засгийн газар хоёр хрөштэйгөө яриа хэлэлцээ хийж, гуравагч хөршийнхөө бодлогыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Ингэж эдийн засгаа сэргээх хэрэгтэй. Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хандлага нь буруу байна. Өрийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Гадаадын хэвлэлээр манай улсыг деполт зарлахад ойрхон орнуудын тоонд оруулсан тухай мэдээлэл гарч байна.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэр хөнгөн галт тэрэг буюу LRT гэх том, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хотын иргэдийнхээ саналыг авах хэрэгтэй. Мөн хотын иргэд нь хотын даргаа сонгодог байх нь зөв. Хотын нь зоригтой бодлого хэрэгжүүлдэг, чаддаг хүн байвал ажил явуулахад дөхөмтэй" хэмээлээ.