Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уяачдын холбоо: 120 мянга гаруй уяачид учирсан хохирол зардлыг УОК төлж барагдуулах уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Энэ үеэр МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр УОК-оос хурдан морины уралдааныг шүлхий өвчний вакцинжуулалтын хугацаатай уялдуулан тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар хориглосон шийдвэр гаргаж, аймаг нийслэлийн Онцгой комисст чиглэл өгсөн. Нийт 120 мянга гаруй уяачид тавдугаар сарын 1-ний өдрийг хүлээж, морьдоо уралдуулахаар бүтэн жилийн хөдөлмөрөө зориулсан. Гэтэл цаг хугацааг нь тулгасан ийм шийдвэр гаргаж, хорьж цагдаж байгаа юм бэ. Учирсан хохирол, зардлыг УОК төлж барагдуулах уу. Бидний зүгээс УОК-ын орлогч дарга, хошууч генерал Ариунбуянд хүсэлт хүргүүлсэн. Үүнд:

-Шүлхий өвчин гараагүй байгаа сумдад шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр орон нутгийнхаа морьдыг тавдугаар сарын 1-нээс уралдуулах

-МҮМУУХ-ны зүгээс тавдугаар сарын 1-08-ны өдрүүдэд улс орон даяар морин уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа ороод байсан. Тавдугаар сарын 15-наас хойш дахин сунгавал хэрхэх вэ зэрэг эргэлзээтэй байдалд гурав хоногийн дотор хариу өгөхийг хүслээ" гэв.

Гадаадын тусгай байгууллагын даалгаврыг биелүүлсэн гэх Ч.Мөнхбаярын хэргийг прокурорт буцаажээ
Гадаадын тусгай байгууллагын даалгаврыг биелүүлсэн гэх Ч.Мөнхбаярын хэргийг прокурорт буцаажээ
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.