Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын тусгай байгууллагын даалгаврыг биелүүлсэн гэх Ч.Мөнхбаярын хэргийг прокурорт буцаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч мэдэгдлээ. Тэрбээр "Хэрэгт авагдаад буй нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзэн, хэргийг нь прокурорын байгууллагад буцаасан. Шүүх Ч.Мөнхбаярын эрхзүйн байдлыг дордуулж, хууль бусаар цагдан хорьж байна. Эрүүгийн дарамт үзүүлж байна. Түүнийг батлан даалтад гаргуулах хүсэлтээ дахин өгөх болно" гэлээ.

ШУУД: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийж байна
ШУУД: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан мэдээлэл хийж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.