Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн мөнгийг аймгийнхаа мөнгө мэт ойлгодог гишүүд иргэдийн эрх ашгийн төлөөх том төслийг гацаалаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм.

Зарим гишүүд үүнд нэлээд бухимдалтай байгаа. Тэдний нэг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан. Тэрбээр "LRT хөнгөн галт тэрэгний төслийг Хотын даргаасаа эхлээд Ерөнхий сайд, Засгийн газар, хотоос сонгогдсон бүх гишүүд хоёр гараа өргөөд дэмжсэн.

Гэтэл явцуу эрх ашигтай, төсвийн мөнгийг аймгийнхаа мөнгө мэт ойлгож үр өгөөжөө өгсөн эсэх нь үл мэдэгдэх байдлаар олон жил зарцуулсан зарим гишүүд иргэдийн эрх ашгийн төлөө том төсөлрүү зоригтой хөдөлцгөөе гэхээр гацааж, элдэв шалтаг ярьж түгжиж байна. Энэ мэт жалга довны үзлээс болж хот гэдэг их айл, Монгол улс идээ бээрэндээ баригдаад 30 жил боллоо.

Одоо л бид бүгд үүссэн заврхалыг засч, залруулж зөв гольдролд оруулахгүй бол энэ хэвээр явсаар Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Нийтээрээ хохироод үлдэнэ" гэв.

.

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд амарна
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд амарна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.