Үндэсний аудитын газраас тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлж, түр саатуулах болон төлбөртэй зогсоол эрхлэгч иргэн, ААНБ нь үйл ажиллагаагаа холбогдох журамд нийцүүлээгүй, түүнд тавих хяналт сул, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа гэсэн дүгнэлт гаргажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд "Замын хөгжлийн газар"-тай гэрээ байгуулан ажиллаж буй хууль ёсны 69 төлбөртэй зогсоол байна.
Төлбөртэй зогсоол эзэмшигч нь зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу байгуулах, орлогын 60 хувийг замын санд төвлөрүүлэх, үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй. Албаныхны мэдээлж буйгаар сүүлийн үед тогтоолыг хуулбарлаж, зөвшөөрөлгүй зогсоол ажилуулах зөрчил гарч байгаа аж.
Тодруулбал, Нийслэлийн замын хөгжлийн газрын зөвшөөрөлгүйгээр хотын А бүсэд 131 байршилд эзэмшлийн газраа зориулалт бусаар ашиглаж зохих зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхэлж буй 131 иргэн, ААНБ байгаа талаар Аудитын тайланд тусгагджээ. Тухайлбал,
- Хангарьд ордны баруун талд
- Спортын төв ордны баруун талд
- Драмын театрын хойд тал зэрэг газаруудад хууль бус төлбөртэй зогсоол ажиллаж байжээ.
Дээрэх хүснэгтээс харахад Сүхбаатар дүүрэгт буюу хотын А зэрэглэлийн бүсэд зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоол хамгийн их ажиллаж байжээ.
Жолоочид төлбөрийн баримт өгдөггүй төлбөртэй зогсоолын тухай мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт мэдээлэлж, шалгуулах эрхтэй байна.