Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын залуучуудын холбооны асуудлыг өмнө нь нэг бус удаа сөхөж ярьсан. Энэ холбоо олон нийтэд үйлчлэх ёстой мөртлөө байрнаасаа эхлээд асуудалтай тухай, үүнийг нь шалгуулах тухай тэрбээр ярьж байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МЗХ олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ. МЗХ-ны даргаар ажиллаж байсан зарим эрхмүүд энэ хууль бус үйлдэлтэй холбогдсон гэх мэдээлэл ч байна. Одоо МЗХ-ны ерөхийлөгчөөр О.Гэрэлт-Од ажилладаг бөгөөд А.Мөнхбат, Ц.Зоригтбаатар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ж.Санжямтав нарын олны танил хүмүүс тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.