2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим нь төгсөж байна. 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байна.
2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгдсэнээс хөдөлмөрийн зах зээл дээр техникийн болон нарийн мэргэжлийн боловсрол шаардах барилга угсралтын мужаан болон автын механикч зэрэг мэргэжлүүд эрэлт ихтэй байна.