"Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэнээс түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн билээ. Харин энэ тохиолдлуудад лабораторийн PCR шинжилгээ хийхэд эцсийн хариу сөрөг гарсан талаар хэдхэн хормын өмнө ЭМЯ-наас мэдээллээ.
Сөрөг хариу гарсан шинжилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс өдөр бүр тогтмол зохион байгуулж буй 11 цагийн хурлын үеэр тодорхой мэдээллийг өгнө гэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын зөөвөрлөгдсөн орж ирсэн 30 тохиолдол бүртгэгдсэнээс таван тохиолдол эдгэрээд байна. ХӨСҮТ-д 25 халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгэрсэн таван иргэнийг тусгаарлах байранд үргэлжлүүлэн хянаж байна.