Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусах бөгөөд ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд


2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ийн цахим бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн. Товлосон ёсоор дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт бүртгэл хаагдах бөгөөд хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс удаа дараалан мэдэгдсэн билээ. 

Энэ жилийн хувьд бүх шатны сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсантай холбогдууулан ЭЕШ өгөх бүх шалгуулагчдын нийтээр өгдөг Монгол хэл бичгийн шалгалтыг авахгүй байхаар шийдвэрлэжээ. 

Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголт хийгээрэй. Үүнд:

  • Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах мөн эцэг эх болон багш нартайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй.
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
  • Шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
  • Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж төлбөрийг төлнө.
  • ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;
  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
  • САНАМЖ: ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохдоо төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авсан шимтгэлийг хасаж тооцно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй ба бусдад шилжүүлэн тооцохгүй.
Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 10 дугаар сарын 15-ны өдөр явуулна
Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 10 дугаар сарын 15-ны өдөр явуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.