Сонгдо эмнэлэгт өнөөдөр сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ ажиллаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Д.Амбасэлмаа:"Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан хавдартай, уушигны хатгалгаатай 80 гаруй настай иргэн, мөн уушигны хатгалгаа өвчтэй 40 гаруй настай хоёр хүнд коронавирусний түргэвчилсэн тест хийсэн. Тус хоёр иргэний шинжилгээний хариунд коронавирус илэрсэн. 80 настай иргэнийг хэвтэж байсан Сонгдо эмнэлэгт нь тусгаарлаад, PCR шинжилгээнд хамрагдуулсан. Харин нөгөө иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эцсийн хариу PCR шинжилгээгээр батлагдана.
80 настай хүний ач хүү нь хоёр дугаар сарын 23-27 өдрүүдэд Улаан үүд яваад өвөө дээрээ гурав дугаар сарын 20-доор эргэлтээр ирсэн. Тийм болохоор юуны магад гээд шинжилгээ хийхэд эхний шатны түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрлээ. Тус иргэдтэй ойрын хавьталд орсон эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлалаа" гэв.