Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн ‘’Хөшөөтийн-Ам’’ гэдэг газарт 41 настай эрэгтэй П мөсөн дээгүүр явж байгаад “Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд унасан тухай дуудлага онцгой байдлын албанд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн “Хөөрөг” гэдэг газрын чиглэлд иргэн Ш-ийн “Фургон” загварын автомашинаар зорчиж явсан иргэн П-г мөсөн дээгүүр явганаар явж байгаад "Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг олж, цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
Мөс цөмөрсний улмаас Ширээгийн голд живсэн иргэний цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.