УОК хуралдаад ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.
Шийдвэрийн талаар БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс зургаадугаар сарын 1 хүртэл теле хичээл орно.
Анги дэвших хүүхдүүдийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын буюу танхимд суралцсан дүнгээр гаргана. Анги дэвших улсын шалгалт авахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Мөн энэ жил есдүгээр анги төгсөгчдөд улаан шугам татахгүй.
Нэгдүгээр ангийн бүртгэл, цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн элсэлтийг 8 дугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулсан. Дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн бүх сургууль цэцэрлэгийн халаалтыг зогсооно. Ингэснээр төсвийг хэмнэнэ. ЭЕШ-ыг одоогийн байдлаар 7 дугаар сарын 2-5ны хооронд явуулах нь хэвээрээ байна.ЭЕШ өгөх хүүхэд бүр монгол хэл бичгийн шалгалт өгдөг. Харин энэ жил монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар болллоо.Ингэснээр хүүхэд бүр ЭЕШ-ыг өгөх боломжтой болж байна.