Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Цагдаагийн албан хаагч 13 настай охиныг гавлаж, биед нь халдсан гэх хэргийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 2 секунд

Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг цагдаагийн байгууллагад авч очин, улмаар 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Ховд.мн сайтад гарсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байгаа. Мөн АТГ-ын бүс хариуцсан комиссар тус суманд ажиллаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр, охины ар гэрийнхэнтэй уулзсан. Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргын утсаар хэлэхдээ охиныг 24 цаг хэсгийн төлөөлөгчийн байранд байлгаагүй гэх мэдээлэл ирж байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлагаа оногдуулна" гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудалд Ховд аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын Шадар зөвлөх Б.Гантулга Ховд.мн сайтад тайлбар өгчээ.

Тэрбээр "2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ховд.мн сайтад гарсан мэдээллийг албан ёсоор бүртгэлд авч, холбогдох харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгаж эхэлсэн. Цагдаагийн албан хаагчийн ажлын байранд үйлдэгдсэн ямар нэг хэргийг АТГ шалгадаг. Хэрэг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хуульд заасан хугацаа гэж бий. Ажиллагаа дууссаны дараа хэргийн оролцогчдод хэргийн талаар танилцуулна. Шалгах ажиллагаанд цагдаагийн байгууллага оролцохгүй" гэлээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан 25 дансыг хязгаарлаж, их хэмжээний мөнгийг битүүмжилжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан 25 дансыг хязгаарлаж, их хэмжээний мөнгийг битүүмжилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.