Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн сургуулиуд 2020 оны 9 дүгээр сар хүртэл хичээллэхгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 44 секунд

Их Бритианийн эрх баригчид бүх сургуулиудын үйл ажиллагааг 9 дүгээр сарын нэгэн хүртэл зогсоож, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.

Их Британийн ихэнх сурагчид сургуульдаа 9 дүгээр сар хүртэл явахгүй боловч сургууль, ясли, өдөр өнжүүлэх төвүүд онцгой байдалд ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүд болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагчдаа хүлээн авч, ажиллаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

Тус улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтын үед зайлшгүй ажиллах ёстой ажлын байрны жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарласан бөгөөд тус жагсаалтад эрүүл мэнд, нийгмийн халамж, төрийн алба болон хүнсний бүтэгдээхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбарын ажилчид, албан хаагчид оржээ. Эцэг, эхийн аль нэг нь дээр дурдсан зайлшгүй ажиллах ёстой ажлын байранд ажиллаж байгаа л бол хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах эрхтэй аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт сургуулиудын 94 хувь нь сурагчдынхаа 20 орчим хувийг хүлээн авч, ажиллаж байгаа юм байна. Харин сургуульдаа явахгүй байгаа сурагчдыг цахим сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж, гэрийн даалгавраа сайн хийхийг зөвлөж байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн анги дэвших шалгалтуудаа цуцалсан. Сурагчдын үнэлгээг тэдний идэвх, өмнө өгсөн явцын шалгалт, ангийн болон гэрийн даалгаврын гүйцэтгэлээр тогтоож, жилийн эцсийн дүнг гаргахаар болжээ.

ЗТХЯ: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна
ЗТХЯ: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.