Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон 49 иргэний газар эзэмших эрхийг цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гарган газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг гурван дэд хэсэгт хуваагдаж, зуслангийн ногоон бүс, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ, зам талбай хаасан хашаа хайс зэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн ажлын цагаар иргэдээс газартай холбоотой гомдол мэдээллийг 11-319857 дугаарын утсаар авч холбогдох арга хэмжээг нь авч ажиллаж эхэлсэн” гэдгийг онцоллоо.

Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Энэхүү захирамжаар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудаар газар олгох эрх олгосон нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолтыг энгийн цаасан дээр хэвлэхээр болжээ
ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолтыг энгийн цаасан дээр хэвлэхээр болжээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.