Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол хэл, бичгийн шалгалтад 45 төгсөгч 800 оноо авч, 5000 шалгуулагч босго оноондоо хүрээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулсан. Тус шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна.

Ташрамд дурьдахад, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоосон байдаг.

Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтад ороогүй бол тавдугаар сарын 7-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн https://eec.mn/ цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдах юм.

БҮТ: Өгөгдлийн сангийн зөрүүтэй байдлаас шалтгаалсан 95 шалгуулагчийн монгол хэл, бичгийн шалгалтын дүнг залрууллаа
БҮТ: Өгөгдлийн сангийн зөрүүтэй байдлаас шалтгаалсан 95 шалгуулагчийн монгол хэл, бичгийн шалгалтын дүнг залрууллаа
 
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.