Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүрэлцээ муутай хэсэгт сургууль, цэцэрлэг ажиллуулах тохиолдолд хувьсах зардлыг 2 дахин нэмж олгоно“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Ингэхдээ хувийн хэвшлийн цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх болсон талаар мэдээлсэн.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй багтаамж хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах тохиолдолд одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно.

Нийслэлд хүрэлцээ муутай, хүртээмж багатай 57 байршил байдаг. Эдгээр байршилд 100 гаруй цэцэрлэг шаардлагатай байгаа. Нийслэлд 200 хүүхдийн цэцэрлэг 200 орчим тэрбум төгрөгөөр баригддаг. Нэг дор ийм олон цэцэрлэг барих боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих замаар зохион байгуулалт хийхээр болж буй юм” гэв.

“Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө“
“Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө“
 
Б.Бат-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ