Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнөөдөр /2022.04.15/ Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцуулж байна.

Тус хуралдаанаар НДС-тай багц асуудлыг баялгийн сантай уялдуулж шийдвэрлэх шийдвэр гарчээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хүрээнд багц асуудлыг ЗГ-аас УИХ-д оруулж ярина. Дунд хугацаанд реформ хийх шаардлагатай байна. НДС-тай холбоотой асуудлыг хуримтлалын нэгдсэн сан руу оруулж бодитоор мөнгөжүүлэх болно.

Мөн цалин хүртээмжгүй болж үнэ өссөнтэй холбоотойгоор төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилчдаас бусад ААН-үүдийн ажилчдын төлдөг НДШ-ийн 50 хувийг энэ он дуустал төрөөс сар бүр буцаан олгохоор шийдвэрлэлээ. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүхэн эхээр нь энд дарж уншина уу.

АТГ: Ажилчдын байр барих газарт цэцэрлэгт хүрээлэн барих болсон тул Нийслэлээс олгосон өөр газарт барилгын ажлыг эхлүүлсэн
АТГ: Ажилчдын байр барих газарт цэцэрлэгт хүрээлэн барих болсон тул Нийслэлээс олгосон өөр газарт барилгын ажлыг эхлүүлсэн
 
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.