Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ажилчдын байр барих газарт цэцэрлэгт хүрээлэн барих болсон тул Нийслэлээс олгосон өөр газарт барилгын ажлыг эхлүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 37 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт, явган хүний гарцанд тулган 16 давхар ажилчдын орон сууц барьсан асуудал олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, алга дарам стандарт бус байрлалд байшин барьсан нь авлигын газар, хууль бус гэхчлэн олны шүүмжлэлд өртсөн юм. Тэгвэл уг ажилчдын байр нь АТГ-ынх бөгөөд уг асуудалд АТГ-аас албан ёсоор тайлбар өглөө.

"АТГ нь анх албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хямд үнэтэй, тохилог, ажилчдын орон сууц барихаар төлөвлөж, 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар БГД-ийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар газар олгогдсон боловч уг газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон тул газрын байршлыг өөрчлөн олгохоор шийдвэрлэж, тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Уг газрын оронд ХУД-ийн нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар 2019 онд олгосон газарт одоо ажилчдын орон сууц баригдаж байна. Байгууллагын албан хаагчдаас авсан орон сууцны эрэлт хэрэгцээ, шаардлага, амьдарч буй нөхцөл байдлын судалгааны үндсэн дээр түрээсийн байр, галлагаатай хашаа байшинд амьдардаг залуу гэр бүл болон тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчдыг хамруулан, албан хаагчид өөрсдөө гүйцэтгэгч компанитай захиалгын гэрээ байгуулан орон сууц бариулж байна. Төлбөрийн хувьд албан хаагч нь өөрөө урьдчилгаагаа төлж, банкны зээлд хамрагдаж байгаа.

Байрыг төсвийн хөрөнгөөр бариулаагүй, газрын зориулалт ч өөрчлөгдөөгүй. Автозогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг гадна тохижилтын ажил арын талбайдаа энэ жилдээ үргэлжлэн хийгдэж дуусна. Барилгын норм, дүрэм журам зөрчигдсөн эсэх талаар хотын захиргаанаас мэргэжлийн хүмүүс нь албан ёсны тодорхой тайлбар, тодруулга өгөх байх. Зах зээлийн үнээс доогуур, аливаа ашиг шингээгүй бодит үнээр орон сууц бариулж албан хаагчдынхаа хүндрэлтэй байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг жишиг төрийн аль ч байгууллагад байдаг. АТГ нь байраар бизнес хийсэн, хууль зөрчиж барилга бариулсан явдал байхгүй" хэмээжээ.

“Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй“
“Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй“
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.