Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 30 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  4 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрч  ХӨСҮТ-өөс гарлаа. Эмнэлгээс гарсан ч үргэлжлүүлэн өөрийгөө гэртээ тусгаарлана. Улсын хэмжээнд уушигны хатгалгаагаар өвдсөн 19 иргэний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар цуглуулан шинжилгээ хийсэн. Коронавирусний халдвар илрээгүй. Харин  өчигдөр  БНСУ-аас ирсэн 265 иргэн, ОХУ-аас ирсэн 149,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17, Дархан уул аймагт тусгаарлагдсан 44 иргэн гээд нийт  502  иргэнд коронавирусний шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь тус бүр нэг нэг өрөөнд оруулсан. 13 батлагдсан тохиолдлуудын биеийн байдал хэвийн, ганц хоёр иргэн нь шинж тэмдэгтэй байна.

Халдвар авсан иргэд ОХУ-аас ирсэн бөгөөд бүгд 19-23 настай оюутнууд байна.

Манай улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан 30 тохиолдол бүртгэгдэж,5 хүн эдгэн эмнэлгээс гарлаа. 

Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.