Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнөөдөр Улсын Онцгой комисс 12 цагаас эхлэн  хуралдлаа.  Тус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хуралдааны шийдвэрийн талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

Тэрээр “ Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн 192 гаруй улс орнууд боловсролын салбартаа үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Үүнд 1.7 тэрбум гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна.

УОК хуралдаад ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс  зургаадугаар сарын 1 хүртэл теле хичээл орно.

Анги дэвших хүүхдүүдийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын буюу танхимд суралцсан дүнгээр гаргана. Анги дэвших улсын шалгалт авахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан.  Мөн энэ жил есдүгээр анги төгсөгчдөд улаан шугам татахгүй.

Нэгдүгээр ангийн бүртгэл, цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн элсэлтийг 8 дугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулсан. Дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн бүх сургууль цэцэрлэгийн халаалтыг зогсооно. Ингэснээр төсвийг хэмнэнэ. ЭЕШ-ыг одоогийн байдлаар 7 дугаар сарын 2-5ны хооронд явуулах нь хэвээрээ байна. Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил өнжихөөр болсон. Энэ жил монгол хэл бичгийн шалгалт авахгүй.

Өчигдөр 341 машин нүүрс экспортолжээ
Өчигдөр 341 машин нүүрс экспортолжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.