Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3

  • "1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа"
  • "1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:

Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өчигдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөх ёстой
4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөх ёстой
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг нэг хоногийн дараа унтраажээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг нэг хоногийн дараа унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.