Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өчигдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр дугаарын хязгаарлалтай холбоотой асуудлаар тайлбар өгөв.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг. Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг учраас урьдчилан бид иргэдээс цахим хэлбэрээр сонсгол зохион байгуулдаг. Энэ сонсголын үр дүнд иргэд автомашины дугаарын хязгаарлалтад орсноор автобус буюу нэг тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо хэт олон болох эрсдэл байна гэсэн учраас Хотын даргын зүгээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн юм.

Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судалж байна
Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судалж байна
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.