Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байгаа билээ.
Дээрх судалгааны 2019 оны тайланд онцлогдсон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тоон мэдээллийг танилцуулж байна. Энэ удаад аймгуудын ажилгүйчүүдийн тоо, хөдөлмөрийн насны хүн амын 100 хүнд ногдох ажилгүйчүүдийн тоо, ажилгүйдлийн түвшинг онцоллоо.
Аймгуудын ажилгүйчүүдийн тоог харьцуулахад Дархан-Уул (7696), Баян-Өлгий (7014), Орхон (5104) аймаг тэргүүлж байна. Харин хөдөлмөрийн насны буюу 15-59 насны 100 хүнд ногдох ажилгүйчүүдийн тоогоор тэргүүлэх аймгуудад Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Говьсүмбэр, Хэнтий аймгууд багтаж байна. Мөн ажилгүйдлийн түвшин өндөр аймгуудад мөн л дээрх аймгууд багтаж байна.
(Та дараах графикуудыг десктоп компьютер дээрээс үзвэл оновчтой)
ГРАФИК 1. АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТООГ (АЙМГААР)
ГРАФИК 2. ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ БУЮУ 15-59 НАСНЫ 100 ХҮНД НОГДОХ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО (АЙМГААР)
ТООН МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГАА - 2019
Б.ЛХАГВАЦЭРЭН