Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Хэмнэлтийн үед иргэний үнэмлэх солих гэж байгаа нь зүгээр үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Иргэний үнэмлэхийн регистрийн дугаарын оронд 12 тоотой тоон гарын үсэг өгөх гэж байгаа. Иргэний үнэмлэхээ солино гэсэн үү. Сольвол хэдий хугацаанд солих вэ. Хэмнэлтийн үед зүгээр үү. Иргэд бухимдалтай байна" гэлээ.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Энэхүү ажлыг зардлын асуудал огт байхгүйгээр шийдэж байгаа. Иргэний үнэмлэх хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Харин 16, 25, 40 насанд үнэмлэхээ солиход шинэ загвараараа солиод олгоод явах зохицуулалт хийж байгаа" гэлээ.

Ачаа тээвэр эрхлэгчдийн зогсоолын асуудлыг шийдвэрлэлээ
Ачаа тээвэр эрхлэгчдийн зогсоолын асуудлыг шийдвэрлэлээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.