Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Тодруулбал,
10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/
11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
12.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Өргөдлийн дагуу хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
15.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/
16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
· “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга” Соёлын сайдын мэдээлэл
· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/