Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр, "Үнэ тогтворжуулж хомсдлыг байхгүй болгоно гэж байна. Гэтэл энэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд хэдэн төгрөгийн ямар эх үүсвэрээс зарцуулах нь тодорхой бус байна. Мөн энэ хуулийн гүйцэтгэлийг хэн хянаж, хариуцлага хүлээх нь тодорхой бус байна.
МАН 6 жил орчин үнэмлэхүй олонхоор эрх барьсан. Ахиад АН болон АН-ын бүлгийг буруутгах зүйл байхгүй. Хариуцлагыг Засгийн газар хэнтэй ч хуваалцахгүйгээр үүрэх ёстой" гэдгийг хэллээ.