Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Мөнгөний бодлогын хүүг хамгийн багадаа 13 хувьд хүргэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, "Үнийн өсөлт цэвэр ЗГ-ын бодлогын алдаанаас үүдэлтэй. 2016 оноос хойш зах зээл рүү маш их хэмжээний мөнгө орсон. 5.1 их наяд, 10 их наядын хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Эрдэнэтээс 2 их наяд төгрөг авч цахилгаан дулааны төлбөрт оруулж, Оюутолгойгоос ирсэн 1.2 их наяд төгрөгийг ард түмэнд халамж хэлбэрээр зарцуулсан. Энэ бүх мөнгө зах зээл рүү орсон. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Эдгээрээс шалтгаалан ханшийн зөрүү, үнийн өсөлт гарсан. Мөнгөний бодлогын хүүг хамгийн багадаа 13 хувьд хүргэж, бэлэн мөнгийг зах зээлээс татах хэрэгтэй. Мөн Эрдэнэтийн ирээдүйн борлуулалтаас хэдэн зуун сая доллар болон Оюутолгойгоос 1 тэрбум доллар нэг сарын дотор оруулж ирж хажуугийн цохилт хийж байж ханшийн алдагдлыг хэвийн түвшинд авчирна гэж харж байна" гэв.

ФОТО: Залуучуудын тайван жагсаал үргэлжилж байна
ФОТО: Залуучуудын тайван жагсаал үргэлжилж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.