Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаалтыг 7 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд


УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж байна. 

  1. 2020 оны төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа гадаад экспорттой холбоотой асуудал, Засгийн газар болон төсвийн байгууллагуудын хийсэн үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар болжээ. Саналыг УИХ-ын Тамгын газарт өнөөдөр хүргүүлнэ. 
  2. АН-ын боловсруулсан шинэ коронавирусийн үед эдийн засаг, нийгмийн хэмжээнд авч хэрэгжүүлэх 5 бүлэг 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газраас санал авахаар болсон бөгөөд энэ лхагва гарагийн хуралдаанаараа авч хэлэлцэх тухай албан бичиг хүргүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уг тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзсан талаар мэдээлж байсан юм. 
  3. гадаадад амьдарч, сурч байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь Монголын төрийн хамгийн чухал асуудлын нэг гэж АН үзэж байгаа бөгөөд тус намынхан санхүүжилт ямар байх болон ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар судалгааг хийж байгаа юм байна. 
  4. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах чиглэлээр гишүүдийн байр суурийг сонссон байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх товтой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар  "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд НӨАТ-ын татварыг 10 хувь хэвээр байлгах, буцаалтыг 7 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ амьдралд, ялангуяа сумуудад огт хэрэгжихгүй. Орон нутгийн тэр дундаа сумын иргэд НӨАТ-ын баримт авдаггүй учраас сугалаанд оролцдоггүй, буцаалт авдаггүй гэсэн үг. Сумын иргэд 10 хувийн татвар төлсөн хэвээр байна. Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлага гарч байна. 

“Тусгай нислэгийн суудал зарна” гэж иргэдийг залилаж байна
“Тусгай нислэгийн суудал зарна” гэж иргэдийг залилаж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.