Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийд 1.8 сая хүн Ковид-19 халдвараар өвчлөөд байна. Манай улсын хэмжээнд ажиглалтанд 1671 хүн байна.
Япон улсад 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ихэнх хүмүүс эмнэлэгт эмчлүүлэх гэж байгаа хүнийг дагаж ирсэн хүмүүс халдвар авсан байна. Иймд шинжилгээ өгөх, эмнэлэгт үзүүлэхдээ хоёр гурваараа дагаж ирэхгүй байхыг зөвлөж байна.
ОХУ-д Ням гарагт 2,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ.
Эрхүү, Улан-Үдэд бага насны хүүхэд коронавирусээр өвдөх нь их байна" гэсэн мэдээллийг өглөө.
ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 4-р сарын 11-ний өдөр 281 зорчигч ирж тусгаарлагдсанаас 20 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. Нэг монгол иргэн халуурсан тул Орост үлдээж, Улаан-Үдийн эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ иргэнд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээтэй байна.