Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жагсаалын улмаас саатуулагдсан иргэдийг бүгдийг нь суллаж дууссан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус тайван жагсаалыг өрнүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрийн 04.00 цаг орчимд залуусыг хүч хэрэглэн тараасан юм.

Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, төрийн тусгай объект руу халдахыг завдсан гэх шалтгаанаар 20 орчим залуусыг түр саатуулан баривчилсан бөгөөд үүнээс 19 хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн. Тиймээс тэднийг прокурорын зөвшөөрөлтэй түр саатуулан, эрүүлжүүлсэн байна.

Харин Сүхбаатарын талбайд өнөөдөр залуус "Ажлаа хий" хэмээн шаардахаас гадна саатуулагдсан "Иргэдийг сулла" хэмээн жагсаж байна.

Тэгвэл уг асуудалд ЦЕГ-аас "Саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн бүх иргэдийг суллаж дууссан" гэж мэдээллээ.

Жагсаал хийж буй залуус Д.Мөнх-Эрдэнийг талбайгаас хөөлөө
Жагсаал хийж буй залуус Д.Мөнх-Эрдэнийг талбайгаас хөөлөө
 
Дугуйгаа тоноглосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Дугуйгаа тоноглосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.