Ерөнхий сайд Төв талбайд жагсаж буй иргэдийг хүлээн авч, нээлттэй ярилцахаар боллоо. Эргэн сануулахад, үнийн хөөрөгдөл, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр үүрийн 04 цаг хүртэл үргэлжилсэн. Ингэхдээ жагсаалын үеэр залуус Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ба ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шаардлагыг хүлээн авсан. Ингэхдээ залуусын тавьсан шаардлагад хариу өгөхөөр ажлын хэсэг байгуулсан ба Ерөнхий сайд жагсаж буй иргэдтэй биечлэн уулзана гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.04.08/ 12 цаг 30 минутад Соёлын төв өргөөнд талбай дээр жагсаж байгаа бүх иргэдийг Ерөнхий сайд хүлээн авч уулзаж нээлтэй ярилцахаар болсон аж.
Ерөнхий сайд 12:30 цагт жагсаж буй иргэдийг хүлээн авч, нээлттэй ярилцахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.