Сүхбаатарын талбайд болсон "Монголдоо сайхан амьдарья" уриатай жагсаал өчигдөр шөнө 04.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан, Төрийн ордон руу орохоор дайрсан. Ингэхдээ зарим залуус цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, долоон албан хаагчийн толгой хагарч, хөл гар нь хугарсан аж. Тэгвэл гэмтэл авсан зарим алба хаагчдын зураг ил боллоо.
Жагсаалын үеэр бэртэл авсан зарим алба хаагчдын зураг ил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.