Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦА: Түр саатуулсан залуусын 4 нь эмэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус тайван жагсаалыг өрнүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрийн 04 цаг орчимд залуусыг хүч хэрэглэн тараасан. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, төрийн тусгай объект руу халдахыг завдсан гэх шалтгаанаар 20 орчим залуусыг түр саатуулан баривчилсан бөгөөд үүнээс 18 хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрөлтэй түр саатуулан шалгаж буй 20 орчим залуугийн дунд насанд хүрээгүй 5 хүүхэд байсныг гэр рүү нь буцаасан байна. Мөн саатуулагдсан залуусын дотор 4 эмэгтэй байжээ.

Саатуулна гэдэг нь хяналттай өрөөнд хорих бус түр саатуулах байранд байлгаж тайлбар мэдүүлэг авч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
ТАНИЛЦ: Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны ТОВ
ТАНИЛЦ: Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны ТОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.