Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Хуулийн төслийг санаачлахдаа ТЦА, МХЕГ зэрэг олон газруудтай уулзалт хийсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжээд 5 жил болж байна. Гэтэл буурах ёстой байтал манай улсад нэмэгдээд л байгаа. Зөвхөн өнгөрсөн 2021 он хүртэл нийт зөрчлөөр 200 орчим тэрбум төгрөгийн торгууль тавигдсан байна.
Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн ч зөрчлийн тодорхойлж өгөхдөө Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчллүүдийг тусгаагүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулсан агуулга байдлаар тодорхойлсон зэргээс тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл, байдлыг бий болгож, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай байна" хэмээлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.