Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн жолоодох эрхийг 1 жил хасаж, 400 нэгжтэй тэмцэх төгрөгөөр буюу 400 мянган төгрөгөөр торгодог хуулийг өөрчилж, зөвхөн 1 жилээр жолоо барих эрхийг нь хасдаг болгохоор хуулинд тусгаж байгаа юм байна. Яагаад энэ хуулийн санкцийг буулгаж байгаа юм бэ. Зам тээврийн ослоор жилдээ 383 хүн нас барсан байна" хэмээлээ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Хуулийн төслийг санаачлахдаа ТЦА, МХЕГ зэрэг олон газруудтай уулзалт хийсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжээд 5 жил болж байна. Гэтэл буурах ёстой байтал манай улсад нэмэгдээд л байгаа. Зөвхөн өнгөрсөн 2021 он хүртэл нийт зөрчлөөр 200 орчим тэрбум төгрөгийн торгууль тавигдсан байна" хэмээлээ.