Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батлут: Чөлөөт бүс байгуулах гэж байгаа газар хүмүүсийн эзэмшилд очсон мэдээлэл байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут "Чөлөөт бүс байгуулах гэж байгаа газар маань баахан хүмүүсийн эзэмшилд очсон мэдээлэл байна. Мэдээлэлд ойрхон байсан хүмүүс аймаг, сумын удирдлагуудтай яриад газрыг нь эзэмшилдээ авсан гэнэ. Энэ эзэмшилд авсан газруудыг чөлөөлөх асуудалд ямар арга хэмжээ авсан бэ. Газар байхгүй бол чөлөөт бүс байгуулах боломж байхгүй. Баахан хүмүүс газар авчихаад төрд шахах гээд яваад байна уу"

Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт "Өмнөх алдаа дутагдлуудыг харахад боомтуудаа байгуулаад хамгийн түрүүнд хүмүүст газрууд олгочихсон юм билээ. Тиймээс энэ консепцууд буруу юм байна. Тиймээс зөв дарааллаар яваад, газар олголтын асуудлыг зогсоосон" гэлээ.

Ч.Өнөрбаяр: Монголд улс төрчдийн шүүх бий болох эмгэг илэрч байна
Ч.Өнөрбаяр: Монголд улс төрчдийн шүүх бий болох эмгэг илэрч байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.