Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ: Гадаад худалдааны тэнцэл 251.3 сая ам.долларын ашигтай гарсан

Огноо
Унших
1 минут 37 секунд

2022 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 1,9426 сая ам.доллар, импорт 1,690.7 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн экспортод 1,942 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл 251.3 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал:

  1. Зэсийн хүдэр, баяжмал - 36.6% /710.9 сая $/
  2. Чулуун нүүрс - 34.8 хувь /675.6 сая $/
  3. Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт - 14.8% /288 сая $/
  4. Төмрийн хүдэр, баяжмал - 3% /57.5 сая $/
  5. Мал, амьтны сэмлээгүй буюу самнаагүй үс, хялгас - 2.6% /50 сая $/
  6. Цайрын хүдэр, баяжмал - 2.1% /41.2 сая $/
  7. Молибдены хүдэх, баяжмал - 0.8% /15.2 сая $/
  8. Хар тугалганы хүдэр, баяжмал - 0.6% /12.4 сая $/
  9. Хээрийн болон хайлуу жонш - 0.6% /11.5 сая $/

Түүнчлэн энэ оны эхний гурван сард 2.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2021 оны мөн үеэс 62.2 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Н.Алтанхуяг: Шүүхээр гэм буруутай нь шийдэгдээгүй УИХ-ын гишүүний нэрийг чуулганд зарладагаа боль
Н.Алтанхуяг: Шүүхээр гэм буруутай нь шийдэгдээгүй УИХ-ын гишүүний нэрийг чуулганд зарладагаа боль
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.