Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Шүүхээр гэм буруутай нь шийдэгдээгүй УИХ-ын гишүүний нэрийг чуулганд зарладагаа боль

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлмээр байна. УИХ ажлын хэсэг байгуулдагаа болимоор юм. Үндсэн хууль зөрчиж байна ш дээ. Б.Баттөмөр гишүүнээ. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд 20 гэнэ үү. УИХ-ын гишүүний нэр огт алга. Олон түмний өмнө микрофон нээлттэй байгааг ашиглаад унших гэхээр дандаа ардын гишүүдийн нэр байсан болохоор Женко бид хоёрын нэрийг оруулаад уншиж байх шиг байна. Ингэж болохгүй. Ардын намын гишүүдийн нэрийг ч уншиж болохгүй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутан гэж үздэггүй. Шүүхээр л тогтоох ёстой. Ажлын хэсэг, Б.Баттөмөр гишүүн шүүгч болчихоод байна. УИХ-ын ажлын хэсэг өөрсдөө улс орноо замбараагүй болгох үйл ажиллагааг хийж байна. Харин УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулахыг дэмжиж байна. Сургуулийн боловсрол байна уу Б.Баттөмөр гишүүнээ. Ядаж ийм зүйлээ хийчихээд хүний тухай ярих ёстой. Ялангуяа чуулганд хэн нэгэн гишүүний нэрийг шүүхээр шийдэгдээгүй байхад нь орилж зарладагаа болих хэрэгтэй" гэлээ.

Э.Бат-Үүл: Орос дэлгүүрийн үүдийг царайчлан зогсдогоо санагалзсан тэнэгүүд цөөнгүй байгааг Путины дайн харууллаа
Э.Бат-Үүл: Орос дэлгүүрийн үүдийг царайчлан зогсдогоо санагалзсан тэнэгүүд цөөнгүй байгааг Путины дайн харууллаа
 
Б.Энхбаяр: 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Б.Энхбаяр: 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.