Өнөөдөр буюу 2022.04.07-ны өдөр хэсэг залуус хамтран тайван жагсаал хийхээр жагсах зөвшөөрлөө аваад байсан. Тэд ямар нэг улс төрийн нөлөөгүй өөрсдийн зорилго дор нэгдэж үнийн өсөлтийн эсрэг жагсана гэдгээ мэдэгдсэн.
Гэтэл уг жагсаалд ямар нэг улс төрийн нөлөөлөл орж болзошгүй байгаа тул зохион байгуулагчдын зүгээс "Буруу зорилгоор цугласан олон мянган ирэх гэж байгаа иргэдийг бидний зорилгоос өөрөөр ашиглах, нийгмийн үймээн самуун, турхиралт, эмх замбараагүй байдалруу оруулж хяналтаас гарсан зүйл рүү түлхэж буруугаар ашиглагдах болоод явчихлаа. Иймд жагсаалыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулъя" гэжээ.