Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхболд: Тэгш сондгойгоор явуулах шийдвэр албан ёсоор гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

УОК-оос өнөөдөр өглөө мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид "Хот хоорондын хөдөлгөөний зохицуулалт"-ыг хэрхэн шийдэх болсон талаар тодруулахад "Даваа гарагаас үндэсний хэмжээнд бүх автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах болсон" хэмээн хариулсан юм. Тэгвэл дөнгөж сая Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд дээрх мэдээлэлд залруулга хийлээ.

Тэрээр "УОК-ын шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хязгаарлах бичгийг Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа. Энэ шийдвэр албан ёсоор гараагүй гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар аль нэг аймгийн Засаг даргаас тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хүсэлт гаргаагүй байна.

Нийслэлийн иргэдийн хувьд маргааш хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Ковид-19 халдвар авсан 93 настай эмэгтэй эдгэжээ
Ковид-19 халдвар авсан 93 настай эмэгтэй эдгэжээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.