Түлхүүр мэдээлэл:
- Ахмад дайчин Альберт Чэмберс коронавирусний халдвар аваад эдгэсэн хамгийн өндөр настай хүн болжээ.
- Тэрээр гурван долоо хоногийн өмнө бугуйгаа гэмтээж эмнэлэгт хэвтэх үеэрээ халдвар авсан байна.
- Альберт Чэмберс Британийн армид алба хааж байх үедээ Хойд Африкт тэсрэх бөмбөгт өртөн шархдаж байсан аж.
Ирэх долоодугаар сард 100 насны төрсөн өдрөө тэмдэглэх Альберт Чэмберс коронавирусний халдварыг даван гарч чадсан дэлхийн хамгийн өндөр настан болж байна. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин бөгөөд гурван долоо хоногийн өмнө бугуйгаа гэмтээж эмнэлэгт хэвтэх үеэрээ вирусний халдвар авчээ.
Эмч нар, гэрийнхэн нь түүний эрүүл мэндэд ихэд санаа зовниж байсан ч Чэмберс дайны галыг давж чадсан шигээ вирусийг ч ялж чадсан байна.
Тэрээр өнгөрсөн баасан гарагт Их Британийн хойд хэсгийн Донкастер хотын эмнэлгээс гарахдаа эмч сувилагч нарт хандан "Миний төлөө хийсэн бүхэнд чиь баярлалаа. Хорвоо дээр үүнээс илүү сайхан зүйл үгүй" гэжээ.
Түүний ач хүү 49 настай Стефен Гатер CNN-д өгсөн ярилцлагадаа өвөг эцэг нь Дэлхийн 2-р дайны үед Британийн армид алба хааж Хойд Африкт тэсрэх бөмбөгт өртөн шархдаж байсан. Улмаар дайснуудад олзлогдон Германы баруун хойд хэсэгт хорих лагерьт гурван жилийг өнгөрөөсөн гэдгийг хэлжээ.
Эх сурвалж: BBC