Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Сөүл-Уб чиглэлийн онгоцоор ирсэн 99 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр нийт 108 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрт Сөүл-Уб чиглэлийн онгоцоор ирсэн 99 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 9 шинжилгээ багтсан байгаа.

"Мөн Өчигдөр Алтан булгийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Үүнээс 169 нь УБ-т ирсэн, Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. Ингээд 149 хүнийг Амар буудал, Бага-баян, Асралт-медэд хуваарилан, 20 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж лаброторийн шинжилгээ, эмчийн хяналтыг эхлүүлээд байна" гэлээ.

Манай улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан 16 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн эдгэн эмнэлгээс гарсан билээ. Тэдгээр иргэнийг үргэлжлүүлэн гэрээр тусгаарлах ажлын хяналт сайн явагдаж байгааг Д.Нямхүү дарга мэдээлсэн юм. Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж буй 12 өвчтөний биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа гэв.

Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ
Увс нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулжээ
 
Энэ сарын 13-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
Энэ сарын 13-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.