Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Бичиг баримтгүй жолоо барьсан хүмүүст сануулах арга хэмжээ авах санал байж болохгүй, чангалах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зөрчлийн тухай хууль бол шинэ хууль биш. Зөрчлийн хууль бол аймшгийн хууль гэдэг ойлголтыг иргэддээ өгчихсөн байна. Зөрчлийн хууль бол нийгэмд дэг журмыг л хамгаалах гэж байгаа хууль. Дүрэмгүй бол цагийн дараа л Улаанбаатар таг зогсож, согтуу яваад л. Бичиг баримттай, баримтгүй бүгд жолоо бариад л хурд хэтрүүлээд л явна. Ингэж амьдрах юм уу. Нийгэмд дэг журам хэрэгтэй. Сахилгагүй хүмүүст хазаар хэрэгтэй. Зөрчлийн хуулийг шүүмжилдэг гол хүмүүс нь танхай жолооч нар. Зөрчлийн хуулиар ард иргэдийг хэдэн тэрбумаар нь торголоо гэдэг. Тийм зүйл байхгүй. Дүрэм зөрчдөг жолооч нарыг л торгодог. Үүнийгээ улам сайн хэвшүүлэх ёстой. Дадал болгож байж хүмүүс дүрэм зөрчихгүй хэвшинэ. Хууль санаачлагчдын зүгээс бичиг баримтгүй жолоо барьсан хүмүүст сануулах арга хэмжээ авъя гэж байна. Юун сануулах. Чангалах ёстой" гэлээ.

Монголбанк энэ сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.